Энэ оны байдлаар 21 жил есөн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй хүн хүсвэл өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа юм.
Гэхдээ өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж буй иргэн дор хаяж 1-3 сарын өмнө оршин суугаа газрынхаа харьяа Нийгмийн даатгалын газарт хандаж, бичиг баримтаа хянуулан зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас санууллаа.
Тус газрын хамт олон энэ тавдугаар сарыг нээлттэй мэдээллийн сар болгон зарлаж, цахим хуудсаараа тодорхой сэдвийн хүрээнд шууд дамжуулалтаар иргэдийн асуултад хариулж байгаа юм.
Өчигдрийн шууд дамжуулалтын сэдэв нь Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, анхаарах асуудлуудын талаар байлаа.
НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн М.Бямбадулам “2024 оны байдлаар 21 жил есөн сарын хугацаанд шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Хэрэв шимтгэл төлсөн хугацаандаа хүрэхгүй бол төрсөн ондоо харгалзах насанд хүрээнд тэтгэврээ тогтоолгож болох юм.
Нийгмийн даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэвэр олгодог нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр юм.
- Бүрэн: 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлсөн бол тогтоох тэтгэвэр
- Хувь тэнцүүлсэн: Шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй бол хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоодог
Тэтгэвэр тогтоохдоо
- 1995 оноос өмнөх ажилласан жилийг тооцохдоо Хөдөлмөрийн дэвтэр болон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийг үндэслэнэ
- 1995 оноос хойш хугацааны ажилласан жилийг Нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох мэдээллийн санд тулгуурлан шалгана” гэлээ.
1995 оноос өмнөх Хөдөлмөрийн дэвтрийг Нийгмийн даатгалын байцаагч нар хянаж үзэх шаардлагатай байдаг аж. Хэрэв дэвтэр дээр он сар нь засвартай, хуулбарлаж бичсэн эсвэл хаяж үрэгдүүлсэн бол ажилласан хугацааг нь архивын лавлагаагаар тооцдог. Харин архивт тухайн байгууллагынх нь мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэдэг байна.
Гэхдээ энд анхаарах зүйл нь “1991 оны долдугаар сарын 1-нээс 1995 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хугацааг тухайн үед мөрдөж байсан БНМАУ-ын Шимтгэлийн тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүгд тэтгэврийн даатгалын санд ажил олгогч нь хариуцаж шимтгэл төлдөг байсан. Хэдийгээр иргэн шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон ч гэсэн шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь цуг байснаар л бид хугацааг нь тооцож байгаа” хэмээн тэрбээр тайлбарлалаа. Уг хугацааны шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрууд гаргаж өгдөг байна.
Иймээс шүүхийн шийдвэр ба тодорхойлолтоо хамт авч очих шаардлагатайг дахин сануулъя.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...