Эрэлч, аврагч Томми баярын парадад оролцохоор Баян-Өлгийгөөс иржээ
Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн ой ирэх сард тохионо. Ойн параданд оролцохоор алс холын Баян-Өлгий аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Эрэн хайх аврах бүлгийн аврагч нохойн хөтлөгч Ж.Жоламан Томми нохойтойгоо Улаанбаатарт нэг сарын өмнө иржээ. Тэд шувуун фабрикт байрлах нохой албаны сургалтын төвд давтан сургалтаа өгч байгаагийн зэрэгцээ параданд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Аврагч Томми эрэн хайх албандаа 5 дахь жил зүтгэж байгаа агаад дээрх хугацаанд Баян-Өлгий аймагт 7 удаагийн аврах ажиллагаанд томилогдож, цасан нуранги доороос гурван ч удаа эрдэнэт хүний амь насыг аварч байсан гавъяатай аж.
Ахлагч Ж.Жоламан энэ оны нэгдүгээр сараас эхлэн Томмигийн хөтлөгч, хамтран зүтгэгчээр томилогджээ.
Тэрээр, “Нохой сургахад бэрхшээлтэй зүйл огт байдаггүй, би өөрөө сонирхолтой учир асуудал гардаггүй юм. Нохойн эзэндээ үнэнч, хэзээ ч орхиж явдаггүй, хүнтэй нөхөрлөдөг сайхан чанарыг би маш их хүндэтгэн хайрладаг” гэлээ. Томми нохой тэтгэвэртээ гарах тун дөхсөнийг ахлагч Ж. Жоламан онцлов.
Тийнхүү холын хоёр маань Онцгой байдлын албандаа алдар гавъяа нь түгсэн “Балу”, “Марта” тэргүүтэй аврагч, эрэлч нохдын хамтаар ойн баярын парадын нэг хайрцганд жигдрэн алхах нь ээ.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...