Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2024 онд орон нутагт хэрэгжих “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын Цэргийн ерөнхий бэлтгэл сургалт эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэл-Од оролцож, сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүнд амжилт хүсэж, үүрэг чиглэл өглөө.

Энэ онд МУИС-ийн Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллеж зэрэг сургуулиудаас оюутан, суралцагчид хамрагдахаар бүртгүүлээд байна.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын шаардлага хангасан оюутан суралцагчид эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт өгч тэнцсэнээр Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад хамрагдах эрхтэй болдог.

Сургалтын бүрэлдэхүүн 4 сарын хугацаанд 2 шатны цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшиж, бэлтгэлээр халагдана.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачлага гаргажээ
Next post Хан- Уул дүүрэг хог тээврийн 7 авто машинаар парк шинэчлэл хийлээ