Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хуваарилсан улаан буудай, хүнсний хэрэгцээний гурил будааны татан авалт, хуваарилалт, шар усны үерийн эрсдэлийн үнэлгээ, цаашид үерээс сэргийлж авах арга хэмжээ, цаг агаарын төлөв байдлын талаар хэлэлцлээ.

Уруйн болон шар усны үерийн үед хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж, зам, гүүр, цахилгаан, холбоо, усан хангамж гэх мэт дэд бүтцийн шугам сүлжээ, аж, ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн эд хөрөнгө сүйдэх эрсдэл үүсдэг учир шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгардаг.
Улиастай сум Богд, Чигэстэй голын ай савд оршдог учир хавар зуны улиралд үер их хэмжээгээр болдог эрсдэлтэй.
Өнөөдрийн байдлаар Богдын гол багт 167 айл өрхийн 490 иргэн, Жинст баг, МУИС-ын доод хэсэг, Булгийн эхэнд 50 айл өрхийн 172 иргэн, Чигэстэй багт 36 айл өрхийн 99 иргэн, Жаргалант багт 22 айл өрхийн 58 иргэн, Өлзийт багт 8 айл өрхийн 26 иргэн шар усны үерт өртөх нэн эрсдэлтэй байна.
Долдугаар хуралдаанаар үер болох магадлал бүхий газруудаа зөв тодорхойлох, нэн эрсдэлт хэсгүүдээс айл өрхөө нүүлгэн шилжүүлэх, үерийн далан борооны ус зайлуулах суваг шуудуугаа цэвэрлэж, ус чөлөөтэй урсдаг болгох, мэдээ мэдээллийг малчид, иргэдэд шуурхай өгөх, шаардлагатай цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг сумдын Онцгой комисст чиглэл болголоо.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...