2007 онд найман хүний бүрэлдэхүүнтэй “Допингийн эсрэг төв” төрийн бус байгууллага байгуулагдсан. Олон улсын буудлагын хорооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан нь тус байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг билээ. Тэгвэл одоогийн допингтой холбоотой нөхцөл байдлын талаар Н.Цогтсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл солих хурал хийхэд гарын үсэг хуурамчаар зурж, намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Авилгатай тэмцэх газар өнгөрсөн оноос хойш энэ хэргийг шалгаж, гарын үсэг зөрүүтэй байгааг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоогоод байгаа юм. Энэ гарын үсэг зөрүүтэй гэх тогтоолд улсын бүртгэлийн газар хоёрдугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргасан. Хууль бус захиргааны агктыг хүчингүй болгох заалт байдаг. Захиргааны ерөнхий хуулын 48.2.4-т “Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх болон бусад хууль бус аргыг хэрэглэсэн бол хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Түүнчлэн улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 17.1.6-ийн заалтанд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх түтгэлзүүлэх , хүчингүй болгох бүрэн эрхтэй” гэж заасан. Мөн тус хуулийн 18.7.1-т “Улсын хяналтын байцаагч нь дүрэм зөрчсөн зүйлсийг таслан зогсоох, бүртгэлд өөрчлөлт оруулах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох эрх үүрэгтэй” гэж байгаа. Тиймээс авилгатай тэмцэх газар, улсын бүртгэлийн байцаагч хянагч нар уг асуудлыг олж шударгаар шийдсэнд баяртай байна.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын мэргэжилтэнгээс тодорхой зөвлөгөө, мэдээллүүд авсан. Тиймдээ ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа зохицуулалтаар 2007 онд үүссэн “Допингийн эсрэг төв” төрийн бус байгууллага болон үүсгэн байгуулагч нар нь хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гарсан. Харамсалтай нь хүчингүй болдог байгууллагын удирдах зөвлөл нь улсын бүртгэлийн газрын даргын нэр дээр гомдол мэдүүлсэн байгаа юм. Гомдолын хүрээнд энэ сарын 6-ны өдөр шилжилт хөдөлгөөнд ямар нэгэн шинэ бүртгэл хийх хориг тавьсан тухай мэдэгдсэн. Тэр нь өмнөх байгуллага хүчингүй болгосон хэвээр боловч дахин шинээр бүртгэх, нэмэх, хасаг хөдөлгөөнд хориг тавьсан байгаа юм. Энэ нь Допингийн эсрэг төвийн үүсгэн байгуулагч нар, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага эрхтэй болсон ч тус хоригын улмаас улсын бүртгэлд дахин шинэчилж бүртгүүлж, тамга гэрчилгээ авч чадахгүй болоод байна. Допингийн эсрэг үйл ажиллагаа дүрэм журам, тодорхой стандартад хэн юу хийх талаар тусгачихсан байдаг. Спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагаа, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон дагалдах олон улсын найман стандартаар зохицуулагддаг.
Допингтой тэмцэхийн тулд эхлээд байгууллагынх нь засаглалтай холбоотой хууль бус үйлдлүүдийг илрүүлэх хэрэгтэй. Улсын бүртгэлийн шийдвэр гарсан ч тамга тэмдэгээ авч чадаагүйн улмаас үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байгаад байна. Засгийн газрын оролцоо бүлэг буюу 22.7-ын заалтанд “Засгийн газар бүр допингын эсрэг байгууллага байгуулах чиглэлээр үндэсний олимпын хороотой хамтарч ажиллана” гэсэн байдаг. Тиймээс Засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Улсын бүртгэлийн маргааны сонсох ажил болон эрх бүхий байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллахыг хүлээж байна. Эцсийн үр дүнд Монголын тамирчид эрхээ эдлэх , дүрмийн дагуу ажилладаг болох ёстой” гэлээ.
More Stories
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...