ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой.
Иргэд төрийн 5 үйлчилгээ авахаар бидэнд ханддаг.
1.Бичиг баримтын үйлчилгээ
2. Халамж тэтгэмжийн үйлчилгээ
3. Эрүүл мэндийн үйлчилгээ
5.Нийгмийн аюулгүй байдлын үйлчилгээ.
Эдгээр үйлчилгээг хүртээмжтэй тэгш хүргэх нь чухал байна. Жишээ нь бүсчилж хөгжүүлбэл 4-5 өрхийн эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой.

ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал: Засаг захиргааны оодоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна.
Одоогийн хороодын засаг дарга нарт тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс хороодын засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна.

ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа: Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Манай хороонд барилгажилт их явагдаж ногоон байгууламж үлдэхгүй байх эрсдэл байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье.
More Stories
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...