Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 7 бүлэг ажиллахаар замдаа гараад байна. Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм.
Тус шийдвэрийн хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг Улсын онцгой комисстой хамтран өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байна. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх юм. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргаад байна.

More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...