2024 оны 02 дугаар сарын 19-28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд ялимгүй цас, 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-39 градус, бусад хэсгээр -27…-32 градус, өдөртөө бүх хэсгээр -16…-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
More Stories
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн тусламж үйлчилгээ авчээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 20, 21-ний өдөр зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр...
Хэнтий аймагт гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ. Тодруулбал энэ талаарх...
Хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн,хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн...