УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, Цагаан сарын баярын дараа “нэмэх хэмтэй дулаан өдөр тохиовол хаврын морин уралдааныг зохион байгуулдаг байх” өөрчлөлтийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санаачилсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нарын санаачилсан дээрх хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн асан, нэг намын нөхөр болох Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “1996 оноос хойш 50 гаруй хүүхэд өвөл, хаврын морин уралдаанд амь насаа алдсан. Гэтэл өнөөдөр зарим гишүүд өвөл, хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэ гишүүдийг “хүүхдэд ээлгүй” гэж нэрлээд олон улсын байгууллагад өгнө. Угтаа бол Засгийн газраас өвөл, хаврын морин уралдааныг хориглосон тогтоол, шийдвэрийг гаргасан. Гэтэл уяачид энэ тогтоол, шийдвэрийг зөрчиж Дүнжингарав уралдааныг удаа дараа зохион байгуулж ирсэн. Энэ жил ч “Топ Дүнжингарав” нэрээр уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ уралдааныг хориглох ёстой, зохион байгуулж болохгүй” гэлээ. Ташрамд дурдахад, Г.Баярсайхан нь нэгэн цагт Ц.Тувааны сонгуулийн менежерээр ажиллаж байгаа юм.
More Stories
Мансууруулах бодис нуусан дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлбэл 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг
Өнөөдөр бол мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр юм. Үүнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мансууруулах бодис нуусан болон...
“Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг ил захидал бичээгүй”
Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг өнөөдөр /2024.06.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ил...
ПРОКУРОР 674 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 636 гомдол,...
Х.Оюунцэцэг: Амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмж төлүүлнэ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Б.Баттулга: Хоёр ухуулагч Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан
Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгуульд нэр...
Ухуулагч хийхээр очсон эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ
Сүхбаатар аймагт ухуулагч хийхээр очсон эмэгтэйг хүчирхийлсэн гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.06.26/мэдээлэл өглөө. -Өнгөрсөн зургадугаар сарын 11-ны өдөр...