Хүүхдийн мөнгө, Насны хишгийг 2 дугаар сарын найманд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарийг гаргаад байна.

Энэхүү хуваариар хүүхдийн 100 мянган төгрөгийг нэгдүгээр сарын 8-нд буюу ирэх долоо хоногийн Пүрэв гаригт олгохоор болжээ. Хүүхдийн 100 мянган төгрөгийг сар бүрийн 20-нд шилжүүлдэг бол энэ сарын 10-нд сар шинийн нэгний өдөр таарч буй тул ийн урагшлуулжээ. Мөн 65-аас дээш насны ахмад настнуудад олгодог Насны хишгийн  мөнгийг нэгдүгээр сарын 8-нд олгох юм. Насны хишгийг дараах байдлаар олгодог юм.

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг олгодог.

Бусад халамжийн тэтгэлгийн хуваарийг дараах хүснэгтээс тодруулж хараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Next post “Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлснээр орон нутагт эдийн засаг тэлж, хөдөөг зорих нүүдэл эхэлнэ”