Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж, 60 тоннын ёмкость дэлбэрсэн.
Тухайн орчимд хэргийн газрын үзлэг хийгдэж дууссан талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Дуудлага мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас нийтдээ 189 мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Тээврийн Цагдаагийн Албаны нийт 31 прокурор, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцлоо.
Хэргийн газрын нөхцөл байдлын үнэлгээг түргэн шуурхай хийх үүрэг чиглэл авсан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилга байгууламжид гал гарч хохирол учирсан, хэргийн газрын цар хүрээ өргөн байсан учраас мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар тухайн өдрийн 22:00 цагт хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
– Хоёр жолоочийг цагдан хорьсон үндэслэл юу вэ?
– Цагдан хорих бол таслан сэргийлэх арга хэмжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ юм.
Харин хоёр жолоочийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд засан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Хуульд заасан үндэслэл журмаас гадна хоёр жолоочийн хувьд гурван хүний амь нас хохирсон, хэд хэдэн орон сууцанд гал гарсан, онц их хэмжээний хохирол учирсан тул сэтгэл санааны байдал тогтворгүй, магадгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал давхар үүссэн тул прокурорт мэдэгдэж, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр уг арга хэмжээг авсан.
– Батлан хамгаалахын яамны албаны машин ажлын бус цагаар яагаад явж байсан бэ?
– Шалгаж байна. Өчигдөр хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна.
– Амины машин байсан уу, албаны машин байсан уу?
– Албаны машин. Батлан хамгаалах яамны машин байсан. Бүртгэлтэй.
– “Дашваанжил” компанийг хариуцагчаар татсан уу, шалгаж байгаа юу?
– Энэ компани буруутай юу, үгүй юу, хоёр жолоочийн хэн нь буруутай юм эсвэл хоёулаа буруутай юу, тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна.
“Дашваанжил” компанийг хариуцагчаар татаагүй, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
More Stories
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...