Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод газ тээвэрлэж байсан том оврын автомашин осол гаргаж, гурван алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудалтай холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Тэрээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан осолтой холбоотойгоор Засгийн газраас тодорхой таван асуудлаар шийдвэр гаргалаа.
Нэгд, алба үүргээ гүйцэтгэж яваад амиа насаа алдаж, эрсдэлд орсон ОБЕГ-ын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг шийдлээ.
Хоёрт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж эмнэлэгт эмчилгээ хийж байгаа иргэдийн эмчилгээнд зориулж тодорхой санхүүжилт олгож, ар гэрт нь дэмжлэг олгох асуудлыг шийдсэн.
Гуравт, 60 айлын орон сууц галд өртсөн. Эдгээр өрхийн иргэд өнөөдөр зочид буудалд амьдарч байгаа. Энэ орон сууцыг засах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдлээ.
Дөрөвт, мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэн барилгын компаниудаар засвар хийлгэнэ. Байр засагдаж дуусах хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан айл өрх иргэдийн түрээсийн байрны зардлыг Засгийн газар шийдлээ.
Тавд, осол гэмтэл гаргасан шалтгааныг мэргэжлийн болон Цагдаагийн байгууллага шалгаж байна. Мэргэжлийн болон хуулийн хүрээнд шалгаж дүгнэлт гарсны дараа холбогдох байгууллага мэдээлэл хийнэ.
Газ тээвэрлэж байсан машин яагаад зөвшөөрөлгүй, бүртгэлгүй байсан бэ. Яагаад аюулгүй тээвэрлэлт хийж явуулаагүй байсан бэ гэдэг асуудлууд хөндөгдөж байна. Мөн тухайн ойр орчмын орон сууцны орц гарц ямар байсан. Стандартын дагуу явсны гэдэг асуудал яригдана.
Ер нь осол гаймшгийн асуудлыг нэг, хоёр тохиолдлыг авч үзээд, тухайн үеийн шуугианыг дарах байдлаар явдаг хандлага бүх салбарт байна. Иймд, стандарт хэм хэмжээ гэдэг зүйлээ мөрдөцгөөе, хэвшил болгож сурцгаая. Стандартыг дагаж мөрдөж ниймгийн үйл хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг стандарт дүрэм журмыг бүх шатан мөрдүүлэх, шинэчлэх өөрчлөх шаардлагатай бол холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй ажиллана. Энэ Ажлын хэсэгт бүх салбарын эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүс багтана” гэлээ.
0
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...