Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хуучнаар Хөгжим бүжгийн сургууль буюу Монгол Улсын Консерваторын арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Тухайн жолоочийг согтуурал хэмжих багажаар шалгахад 0 буюу эрүүл байжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...