Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. Урд шөнийн байдлаар:
- ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд 14 иргэн
- Цэргийн төв эмнэлэгт -2
- Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт -2
- ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж, тусламж үйлчилгээ авсан.
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт ирсэн 14 хүний дөрөв нь тусламж үйлчилгээ аваад буцсан. Тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимтийн тасагт хэвтэж буй хүмүүсийн бие нэлээд хүнд, 3-4-р зэргийн түлэгдэлтэй, бүгдэд нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судсаар нь шингэн нөхөх эмчилгээ хийж байна.
Ийм ослын үед айж сандарч, цочирддог тул СЭМҮТ-өөс сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг гараад ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа, хүний нөөцийн дутагдалгүй, эрүүл мэндийн байгуулагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Купр зочид буудалд 48 иргэнийг байршуулсан. Тэнд мөн СЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...