Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 15-аас 19-ний өдрүүдэд 225 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 32, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хууль сахиулагчийн биед халдах тус бүр 3, Авлига, албан тушаалын болон Мөнгө угаах, Улсын хилийг хууль бусаар нэвтрэх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Х.Б нь бусдын гадаад паспортыг ашиглан тус аймгийн Булган авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Б.Э нь “Т” ХХК-ийн менежер, уурхайн дарга нараас “тусгай хамгаалалттай газрыг хашаалуулах төсвийг шийдвэрлэж өгвөл нэр бүхий компаниар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэх асуудлыг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгнө” гэж хуурч 9 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2.1 /Залилах/ -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын прокурорын ерөнхий газар
https://www.facebook.com/v3.3/plugins/like.php?action=like&app_id=269289457116917&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df5a5a313365f1c%26domain%3Dgogo.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fgogo.mn%252Ff3780d42e352e%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fgogo.mn%2Fr%2F5150y&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large&width=
More Stories
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН АНТОНИО ГУТТЕРИШТЭЙ УУЛЗЛАА.
Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23,000 мянган цэнхэр дуулгатнаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.Цаашид ч НҮБ-ын баримталж буй стратегийн...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 233 хүн тусламж үйлчилгээ авчээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 20, 21-ний өдөр зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр...
Хэнтий аймагт гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ. Тодруулбал энэ талаарх...