Монгол Улсын хэмжээнд 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг бөгөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаараа бахархаж, тэдний үйл хэргийг залуу хойч үе нь үргэлжлүүлэх мөнхөлж, алдаршуулахад Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд “Баатруудаа Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүний гол зорилго оршдог байна.
Жил бүрийн сар шинийн баярыг угтан “Алтан соёмбын эзэд” “Эх орны эрхэм баатар”-ууддаа зориулан зохион байгуулдаг тус цэнгүүнийг Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо, ТВ9 телевиз, Женко групп хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил цар хүрээгээ улам тэлж, илүү сайхан монголын төлөө уриатай Макс групп алтан ивээн тэтгэгчээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн Империал Кастел компанийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбаяр, Женко групп Талх Чихэр хувьцаат компани Мах импекс хувьцаат компани Сүү хувьцаат компани мөнгөн ивээн тэтгэгчээр, АПУ хувьцаат компани, Моносфүүдс, MCS coca cola, Витафит, Голден Говь компаниуд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.
Малчны хотоос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн, алдаршуулж, тэдний амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах чин үнэнч сэтгэлтээ 160 гаруй “Баатруудаа Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатрууд Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.































More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...