“Зууны мэдээ” мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд ахмадуудын төлөөлөл болон иргэн Г.Хажидмаа оролцон, Цагаан сараас өмнө “ЭТТ” ХК-ийн ногдол ашиг тараах ёстой гэв.
Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ үеэр тус компаниас хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн талаар хөндсөн юм. “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт 2023 онд “ЭТТ” 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигч тус бүрд 116 мянган төгрөг олгох боломжтой гэсэн юм. Харин өнөөдөр болсон хэвлэлийн хуралд оролцогчид 116 мянган төгрөгөөр хоёр кг ааруул авч хүрэхгүй гэсэн юм.
Мөн тэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр хувьцаа эзэмшигч бүрд 580 мянган төгрөг өгөхийг шаардав. Иргэн Г.Хажидмаа “Монгол Улсын иргэд баялагтаа эзэн байхыг шаардан, өнөөдрийн хэвлэлийн хуралд сэтгэл зүрхээрээ ирсэн ах эгч нартаа баярлалаа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг УИХ өөрчилсөн нь маш ноцтой. Тэр хүмүүс монгол цустай хүмүүс мөн үү? Монголчуудын дийлэнх нь ядуу байна. Нүцгэн үнэнийг илэрхийлэхээр бид өнөөдөр энд эсэргүүцлээ нүцгэлж илэрхийллээ” гэв.
Хэвлэлийн хуралд оролцсон эрэгтэйчүүд чээж нүцгэн сууцгаасан юм.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...