Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. СӨХ-дын хариуцсан орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж, талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсний цэвэрлэгээнд дүүргүүд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгсөн.
Энэ хүрээнд 829 СӨХ, 7631 иргэн, 8254 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн 221 байгууллага нийтийн эзэмшлийн 486,000 ам метр зам, талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Мөн үерийн хамгаалалтын далан сувагт үүссэн халиа тошингийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд таван байршилд 17 ажилтан 14 машин техниктэйгээр, нийт 1464 суваг татаж, 1270 тонн мөсийг зөөн, гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг нээлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
- Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
- Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
- Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
- Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
- Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...