Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч “НВЦ”, “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа.
“НВЦ” ХХК-ийн “Баян” өндөгний үйлдвэр нэг сая толгой шувуутай. Өдөрт 600,000 өндөг нийлүүлдэг бөгөөд дэгдээхэй бойжуулах, өндөг ангилан савлах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний болон тэжээлийн үйлдвэр зэргийг цогцоор нь байгуулжээ.

2023 онд улсын хэмжээнд 500 орчим сая өндөг зах зээлд борлуулагдсаны 300 сая буюу 60 орчим хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн байна. Үүний 50 хувийг “НВЦ” ХХК дангаар бүрдүүлжээ.
Энэ жил шувууныхаа тоо толгойг 1.5 саяд хүргэж, өндөг үйлдвэрлэгч бусад аж ахуйн нэгжтэй хамтран 2025 он гэхэд өндөгний хэрэгцээг бүрэн хангана гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг хэллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Өндөгний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тэжээлийн технологи хариуцсан болон тэжээлийн үйлдвэрийн автомат, электрон тоног төхөөрөмжийн мэргэжилтэн дутагдаж байгааг ч хэллээ.
Монголд ургадаггүй үр тариаг гааль болон НӨАТ, өндөг үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаа нь жигдэртэл НӨАТ-аас чөлөөлөх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Хадгалалтын хугацаа уртасгагч бодисгүй гурил үйлдвэрлэж байна
Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Хүнс сервис” ХХК-д ажиллалаа. Тус компани жигнэж хэрчсэн 14 төрлийн бэлэн гурилаа сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.
“Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Өег” зэрэг компаниас түүхий эдээ авч, зориулалтын агуулахдаа нөөцлөн, иргэдэд хямд, чанартай, баталгаатай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй, хадгалалтын хугацаа уртасгагч бодисгүй гурил үйлдвэрлэж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон гэдгийг “Хүнс сервис” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Саранчимэг хэллээ.
Цаашид тус компани болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын зээлд аль болох хамруулж байвал таван жилийн дотор дотоодын зах зээлээ бүрэн хангаж, улмаар экспортод гаргах боломжтой гэж үздэгээ илэрхийлэв.


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч 1,800 гаруй аж ахуйн нэгж 675 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэлийн Алба
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...