Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр уулзав. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх тухай” гэх агуулгатай шаардлага хүргүүлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын гэгч хуулийг олон нийтээр хэлэлцүүлээч гэдэг шаардлага хүргүүллээ. 2024 оны сонгуулийг нэгэнт 126 гишүүнтэй, томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол энэ бүтцээр хэлэлцүүлээч гэж байгаа юм.
1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 100 мянган ам.долларыг 2013 оных мэтээр үргэлжлүүлэн яриад толгой эргүүлээд байна. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэрээр гаднын ямар ч хүн орж ирээд, манай газар нутагт гэр бүлээрээ оршин суух боломжтой хуулийн цоорхой бий болох нь. Тиймээс Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин энэ хуулийг олон нийтээр хэлэлцүүлээч гэж УИХ-ын даргатай орж уулзлаа, нааштай хүлээн авч байна” гэлээ.
Сэтгүүлчдийн сонирхсон бусад асуудалд тэрбээр “Намайг ер нь нөлөөлөөгүй, оролцоогүй гэж хамаатуулахгүй асуудал алга. Гудамжинд нэг хүн халтираад унахад л намайг буруутгаж байна шүү дээ” гэж хариулав.
More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...