Худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурал
Ч. Хажидсурэн нөхрийн хамт “Бармаш” ХК-ийг өөртөө 100 хувь авахын тулд компанийн хэлбэрийг өөрчилж, ХХК болгох шаардлагатай байсан бөгөөд ингэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх зайлшгүй шаардлагатай байв.

А.Бодуэн “Бармаш” ХК-ийг худалдаж авч, шинээр хувьцаа гаргахдаа таван хүний нэр дээр хувааж бичүүлсэн ч өөр бусад 300 гаруй хувьцаа эзэмшигчид байсаар байж. Гэхдээ хамгийн гол саад нь Гэри Бодуэн, Русмини Сусиловати нарыг хэрхэн аргалах вэ” гэдэг байв.
Гэри Бодуэн, Русмини Сусиловати, Жон Херберт нарын эзэмшилд компанийн нийт хувьцааны 58 хувь нь байжээ.
Тиймээс Ч.Хажидсүрэн ээлжит луйвраа хийхдээ өмнө нь Арманд бодуэний өв хөрөнгийг бэлэвсэн эхнэр Русмини Сусиловатид шилжүүлэхэд ашигласан, хэрэглэж дадсан арга болох хуурамч итгэмжлэх үйлдэх аргыг ашиглажээ.
Тэрбээр дээрх гурваас “Итгэмжлэх ирсэн” гаж жижиг хувьцаа эзэмшигчдийг хуураад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2002 оны долдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна. Хуралд Жон Хербертийн 200,000 ширхэг хувьцааг төлөөлж Цэрэндуламын Алтанцэцэг, Гэри Бодуэний 224,019 ширхэг хувьцааг төлөөлж Г.Ганбаатар, Русмини Сусиловатигиин 227,738
ширхэг хувьцааг төлөөлж Ч. Хажидсүрэн нар оролцсон.
Гадаад гурвын 58 хувь дээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарын хувьцаа нийлээд бараг 100 хувь болох тул тэд компаниин хэлбэрийг ХХК болгож өөрчлөх, жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол хувь тараагаад хувьцааг нь худалдаж аван компаниас гаргах шийдвэрийг ядах юмгүй гаргасан байдаг.

Тэд худал хуурмагаар дүүрэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ ажил хэрэг болгож, 2002 оны аравдугаар сарын 18- ны өдөр “Бармаш” ХК-ийг “Бармаш”
XXK компани болгон, Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан байна.

Монголын анхны хөрөнгө оруулагч, өөрөө хөрөнгөө оруулаад зогсохгүй Канад, Австрали, АНУ гэхчлэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхэд уриалж, асар их үүрэг гүйцэтгэсэн Арманд Бодуэний Монгол дахь нэг том хөрөнгө ийнхүү хууль ёсны өв залгамжлагчдадаа очилгүй,Ч. Хажидсүрэн, Г.Ганбаатар нарынх болжээ.

Ингэснээр Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар асар баян болж,
амьдралынх нь бүх асуудал шийдэгдэн баян тансаг амьдарсан бол хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагчид болох Арманд Бодуэний үр хүүхдүүд канаддаа бүхнийг 0-ээс эхлэх хэрэгтэй болно.
Мөн хууль ёсны өв залгамжлагч Гэри Бодуэн эцгээ нас барсны дараа Монголд ирэхэд Ч. Хажидсүрэн “Эцэг чинь Монгол Улсад маш их өртэй. Чи өрийг нь өвлөж авах юм уу” хэмээн айлгаж, буцаасан байдаг…
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан эмэгтэйг шалгаж байна
Next post Мөсөнд авиралтын дэлхийн цомын төлөө манай улсын зургаан тамирчин өрсөлдөнө