Хөвсгөл аймгийн Мөрөн сум Нисэх багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр өчигдөр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч усанд орсон дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 59 настай иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж тухайн өдрийн 14 цаг 34 минутад аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай Дэлгэрмөрөн голын 1,7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд олж хүлээлгэн өгсөн байна.
Тус аймагт өнгөрсөн онд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн амиа алдсан байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол нуурын мөсний даац хүн, мал, тээвэр хийх хүртэл хэмжээнд хүрч бэхжээгүй тул, нийт уртын дагуу харилцан адилгүй байгаа тул иргэд тээвэрчид малчид мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхын Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...