- Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оноос хэрэгжин эхэлж буй “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”-ийн гол агуулгын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Бид иргэдийн хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой нийгмийн хамгааллын эрхийн баталгааг хангах үүднээс 1995 оноос хойш даатгуулагч бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувь хэмжээгээр шимтгэл төлж, сан бүрдүүлж, түүнээсээ тэтгэвэр авах нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлсэн.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн том тогтолцоонд шилжээд байна.
Тэтгэврийн дундаж хэмжээ 2016 онд 310,7 мянган төгрөг байсан бол 2023 оны 10 дугаар сарын байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 687,000 төгрөг болж нэмэгдээд байна. 2024 онд дунджаар 10 орчим хувиар нэмэгдүүлнэ.
Тэтгэврийн зөрүүг ойртуулна гэхээр хүмүүс их бага тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг хооронд нь нэмээд дундуур нь тэтгэвэр олгоно гэж ойлгоод байдаг. Хүн болгоны цалин ялгаатай байдагтай адил хүн болгоны тэтгэвэр ялгаатай. Тухайн хүн тухайн цаг үед ямар цалинтай, хичнээн жил, ямар нөхцөлд ажилласнаас тэтгэврийг тооцдог. НД-ын багц хуулинд 30 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Иргэдийн зүгээс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, төлсөн шимтгэлтэйгээ уялдуулан тэтгэвэр авах, тэтгэврийг өвлүүлэх зэрэг олон саналыг дэвшүүлдэг байсан. Тиймээс манай яаманд 2005 оноос хойш ажлын хэсэг гарч байсан бөгөөд үүнээс хойш ажилласаар байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж чадсан.
- Шимтгэл төлж байгаа би өөрийнхөө нэрийн дансан дээр хэр их хуримтлал үүсгэсэн байна түүнийгээ тухайн үед Монгол хүн хэдэн нас наслахаар байна түүнд нь тооцож олгохоор болсон.
Өнөөдөр хуулиндаа нийгмийн даатгалыг 10 жил төлж байж хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 20 жил төлж байж бүрэн тэтгэвэр авдаг. Харин хугацаа нь хүрэхгүй бол халамжийн тэтгэвэр буюу 325,000 төгрөгийг авдаг.
Бид тэтгэврийн даатгалын хийсвэр бичилтийг мөнгөжүүлж эхэлж байна. Тэтгэврийн даатгалд хуримтлагдаж буй 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж эхэлж байна. Яваандаа эдийн засаг сайжрахаас мөнгөжүүлэх хэмжээ нэмэгдэнэ. Шимтгэл төлж байгаад нас барах тохиолдолд өвлүүлэх тогтолцоог бий болгож байна. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх томоохон өөрчлөлтийг хийсэн. Хувийн тэтгэврийн сангийн хууль яг одоо УИХ дээр хэлэлцэгдээд хувийн тэтгэврийн сангаасаа давхар бас улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авах бололцоо нээгдэж байна.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тэтгэврийг жил болгон нэмж, итгэлцүүрийг жил бүр тогтоох, НД-ийн шимтгэлийн нөхөн төлөлтийг хорих зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулсан” гэдгийг онцоллоо.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...