Монгол хүний дундаж наслалт ба тэтгэвэр тогтоох зохицуулалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-аас мэдээлэл өглөө.
Энэ талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Нийгмийн даатгалын багц хуулийг 1995 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш 29 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд Монгол хүний дундаж наслалт жилээс жилд гурван сараар нэмэгддэг.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд Монгол хүний дундаж наслалт
- эрэгтэй хүн гурван жил
- эмэгтэй хүнийх есөн жилээр нэмэгдсэн.
Дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулсан.
Нөгөө талаас иргэдийн зүгээс тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлж байгаа нь буруу гэж үздэг. Гэтэл дэлхийн 120 гаруй улс оронтой харьцуулж үзэхэд манай иргэдийн дундаж наслалт 63 дугаар байрт эрэмбэлэгджээ” гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Монголчууд дунджаар 25 жил Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ) төлж байна.
Үүнээс
- Эмэгтэй хүн дунджаар 22 жил
- Эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авч байна.
Монгол хүний дундаж наслалт жил болгон гурван сар орчмоор нэмэгдэж байгаа юм.
Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 45 орчим хувь нь ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгодог. Түүнчлэн нэг хүүхэд гаргах тоолонд 1.6 жилээр тэтгэвэрт гарах насыг нь нааш татаж байгаа” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...