Зам, тээврийн салбар цахим үйлчилгээний нэгдсэн платформоо нээж, 94 үйлчилгээг бүрэн цахимжууллаа. Ингэснээр иргэд заавал тухайн байгууллага дээр очихгүйгээр, хаанаас ч, хэзээ ч цахимаар үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал: Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын автозамын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Мөн нэгдсэн платформтой болсноор цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос ашиглах боломж бүрдэж байна. Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, 156 цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэж, 850 өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх тайлагнах процессыг цахимжуулжээ.
Энэ тухай ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “ЗТХЯ-наас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага, үр дүнд тооцох жил болгож зарласан. Тээврийн үйлчилгээг аль болох түргэн шуурхай түгжрэлгүй, ил тод нээлттэй байлгах нь чухал. Төмөр зам, автотээвэр, агаарын тээвэрт маргаантай асуудал үүсэж байдаг. Тиймээс зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн тулд заавал байгууллагад очир шаардлагагүйгээр гэрээсээ гар утаснаасаа хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд зам, тээврийн салбартай холбоотой 94 үйлчилгээг цахимжуулах боломж бүрдлээ. Ингэснээр зам, тээврийн салбартай холбоотой мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах боломжтой. Энэ хүрээнд Зам тээврийн яам 26 үйлчилгээг Е-Моngolia цахим үйлчилгээний порталд оруулсан” гэв.
Мөн арга хэмжээний үеэр Зам тээврийн хөгжлийн төв цахим төлбөр авах цэг, Улаанбаатар төмөр зам зорчигчийн билет захиалга, далайн захиргаа нь усан тээврийн хэрэгсэл болон хөлөг онгоцны бүртгэл, тусгай зөвшөөрөл, Автотээврийн Үндэсний төв цахим билет, тээврийн нэгдсэн систем, “Аuto box” аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, сунгах зэрэг цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.
АТҮТ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ “АUTO BOX” АППЛИКЕЙШНГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ
АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун “2023 онд автотээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа цахимжуулахад чиглэж ажиллалаа. Энэ хүрээнд зорчигчдын тасалбарыг цахимаар бичих үйлчилгээг таван жил хэрэгжүүлж байгаа.
1.4 сая зорчигч зорчсоноос 56 хувь нь цахимаар тасалбараа бичүүлж үйлчлүүлсэн байна. Түүнчлэн техникийн хяналтын үзлэг, бүртгэл, улс хоорондын ачаа тээвэртэй холбоотой үйл ажиллагааг цахимжуулсан. Энэ хүрээнд автотээврийн үндэсний төвийн үйлчилгээг нэг цогц байдлаар иргэдэд хүргэх зорилгоор “Аuto box” аппликейшнг хэрэглээнд нэврүүлэхээр боллоо. Уг аппликейшний давуу тал нь иргэд гар утсаараа тоон гарын үсгээ ашиглаж тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх боломжийг нээж өгч байгаа. Үүний тулд автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг улсын хэмжээнд цахимжуулсан.Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа цахимжуулснаар иргэд 24 цагийн хугацаанд мэдээллээ болон үйлчилгээгээ түргэн, шуурхай авах боломжийг нээж өгч байгаа юм” гэв.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....