Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.
Үүнд улс төрийн хамаарал бүхий зургаан компани байгааг шинжээч танилцуулсны нэг болох “Говь инфрастракчер партнерс” ХХК нь 13.270.16.142.0 төгрөгийн гэрээ байгуулсан. “Говь капитал менежмент” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. “Говь капитал менежмент” ХХК-ийн эзэмшигч нь тухайн үед Дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан.Ц.Батзулын ах Ц.Баянзул аж.
Тэгвэл өнөөдрийн сонсголд гэрчээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул гэрчээр оролцож, холбогдох асуудалд дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Би Дэд ажлын хэсэгт Хэрэг эрхлэх газрын даргын захирамжаар орж ажилласан.
Энэ ажлын хүрээнд нийтдээ 2382.6м урт 27 ш гүүр барих ажил байсан. Үүний сонгон шалгаруулалт нь “Улаанбаатар Төмөр зам” ХНН хийсэн. Өнөөдөр сонгон шалгаруулалт хийсэн газраас нэг ч хүн ирээгүй байна.
Үүн дээр хамгийн уртдаа 226м урт гүүр, хамгийн богино нь 13.9м гүүр барихаар ТЭЗҮ-д туссан байдаг.
Манай ах Горь капитал менежмент компанийн 17 хувийг эзэмшдэг. Нийтдээ зургаан хүн хамтран эзэмшдэг, гүүр барьдаг, үндсэндээ үндсэн үйл ажиллагаа нь Оюутолгойн далд уурхайн гүнийн барилгажилтын ажлыг гүйцэтгэдэг компани юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ийм хэмжээний гүүр барих тусгай зөвшөөрөл бүхий бүх компанид санал хүргүүлж, үнийн саналыг нь авч, сонгон шалгаруулалт хийгдээд Дэд ажлын хэсэг дээр орж ирсэн.
Тухайн үед Ажлын хэсгийн ахлагчаар ЗХЖШ-ын дарга Ганзориг генерал байсан. Ажлын хэсгийн даргад “энэ компанийг манай ах эзэмшдэг учраас үүнд би оролцох боломжгүй байна” гэж татгалзаад хурлын протоколд танилцуулсан. Шинжээчид хурлын протоколтой танилцсан бол миний хэлсэн үг бүгд байгаа”
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...