“УБТЗ” ХНН арванхоёрдугаар сарын 01-20-ны хооронд ОХУ-аас 1759 цистерн-вагон буюу 76958 тонн нефтийн бүтээгдэхүүн татан авч тээвэрлээд байна. Үүнд, дизелийн түлш 1129, АИ-92 бензин 529, АИ-95 бензин 13, онгоцны түлш 88 цистернийг тус тус татан авчээ.
Дээрх 1759 цистерн 110.817 тонн нефтийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой харьцуулахад 461 цистерн 29000 тонноор илүү буюу 35.5 хувийн өсөлттэй гарлаа. Сүүлийн 7 хоногт /12-р сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд/ нийт 692 цистерн вагон-43596 тонн нефтийн бүтээгдэхүүн татан аваад байгаас иргэдийн өргөн хэрэглээний АИ-92 бензин 204 цистерн буюу 13000 орчим тоннд хүрч өсчээ. АИ-92 бензиний хувьд Монгол Улсын хоногийн дундаж хэрэглээ 15000 тонн байдгыг Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан судалгаанд дурдсан байдаг. Тэгвэл “УБТЗ” ХНН-ийн сүүлийн долоо хоногт татан авсан АИ-92 бензиний хэмжээнээс харахад хоногт 1850 орчим тонн АИ-92 бензин буусан байна. Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар өртөөнд нийт 54 цистерн вагон нефтийн бүтээгдэхүүнийг буух өртөө рүү нь хаяглан хүргэхээр зэхжээ. Үүний 18 вагон нь АИ-92, 36 вагон нь дизелийн түлш юм
More Stories
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...