Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зуржээ.
Санамж бичигт:
-Үндэснийхээ нийтлэг эрх, ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах;
-Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих
-Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эрх зүйт ёсыг бэхжүүлэх
-Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголтыг өргөжүүлэх
-Популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг Үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
-Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр, УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу шударгаар зохион байгуулах, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах, УИХ-ын гишүүн жинхэнэ утгаараа Монголын нийт ард түмний төлөөлөгч болох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ гэжээ.
Санамж бичигт туссан асуудлаар Монголын улс төрийн бүх намтай зөвшилцөх юм байна.

More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...