Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Би 2012 оны 10 дугаар сард энэ ажилд томилогдсон. Тэр үед Зүүн Цанхийн уурхай ганцаараа ажилладаг, олборлосон нүүрсийг 100 хувь Чалкогийн өрөнд төлөх гэрээтэй байсан. Ийм маягаар жил гаруй ажилласан.Чалко нүүрс авах гэрээний үнийг сар бүр тодорхойлдог байсан. Хятадын нүүрсний гол биржүүдийн индексийн дагуу өсвөл өсөж, унавал унана. Харамсалтай нь тогтмол унасаар, 2012.12 сард 70 ам доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам доллар болж байсан. Бидний зүгээс Хятадын талын үнийг өндөр гэж шахаад болохгүй болохоор нь Засгийн газартай яриад Цагаан хадыг хаалгасан. Шууд уурхайгаас ачиж, нэгдсэн нэг тээврээр Ганц мод боомтод буулгаж, маш их зардал хэмнэсэн. Цагаан хадыг хаахад хятадууд, Баяннуурынхан маш хүчтэй эсэргүүцсэн. Намайг ажлаа өгсний дараа хэдэн км очер үүсгэж, Монголын нүүрсийг гаргахгүй байж байгаад Цагаан хадыг буцааж нээлгэсэн. Хятадын талын дарамтаар нээсэн гэсэн үг. Цагаан хаданд их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог. Тэнд нүүрс ачилт буулгалтын талбайтай Хятадын хэдэн компани л ашиг хийдэг. Би хувьдаа үүнийг хаах нь зүйтэй гэж боддог.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....