БНХАУ-ын Синьхуа агентлаг тус улсын баруун хойд нутагт болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 111 хүн амиа алдсан хэмээн мэдээллээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар даваа гаргийн шөнө болсон бөгөөд Ганьсү мужид 86, Цинхай мужид есөн хүн амиа алдсан. Мөн 230 гаруй хүн бэртжээ.

Дээрх мужуудад ус, цахилгааны хэрэглээ тасалдаж, хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжууд нурсан байна.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын Сичуань мужид 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 60 гаруй хүн амиа алдаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй байна
Next post Нийтэд тусгай ажил хийх ял эдэлсэн хоёр иргэнийг сургаж, үндсэн ажилтнаар авчээ