Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Финландын Турку их сургуулийн дэргэдэх “Eduten” дижитал боловсролын компанийн гүйцэтгэх захирал Хенри Муриматай уулзлаа.
Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилд “Eduten” математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан.
Туршилтын үр дүн сайн байсан учраас 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид судалж байна. Ирэх хичээлийн жилд бага ангийн буюу 1-5 дугаар ангийн нийт сурагч энэ платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судлах юм.
Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг. “Eduten” ашигласнаар тоо бодох дур сонирхол нэмэгдэж, сурагчдын хурд сайжирч байгаа юм. Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.
Цаашид Турку их сургуультай хамтран багш, судлаач солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өчигдрийн уулзалтын үеэр ярилцлаа. Мөн МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хамтран эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр ч яриа хэлэлцээ эхэлж байна.
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнд унших чадварыг сайжруулах, энэ чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр ч хамтрах цахим платформ хөгжүүлэхээр ярилцав гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдэгдлээ.
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...
