Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажаас 2.0 хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 26.4 хувийг 0-1 нас, 30.9 хувийг 2-4 нас, 19.7 хувийг 5-9 нас, 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байсан байна.
Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өглөө.
Тэрбээр “Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.
Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан халдвар хамгаалал гэхээр дээхэн үед бол сайн мэддэггүй байсан. Одоо ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Жоохон хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон. Зүв зүгээр гарах гэж байгаа хүүхэд маскаа зүүе гэдэг байсан бол одоо нэг хэсэг хүмүүс маань тэр байдлаасаа арай нэг тайвшраад угийн ковид маань ердийн үзэгдэл болчихлоо гээд халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон байгаа.
Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед энэ бол маш чухал байгаа. Зөвхөн ороолт гэлтгүй одоо ингээд гэртээ байгаа хүүхдүүд өвдөөд байх жишээтэй байдаг. Манай хүүхэд гадуур яваагүй мөртлөө өвдөөд байна аа гэсэн асуудлууд их гардаг л даа. Энэ болохоор томчуудын маань өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой.
Бид нар том хүмүүс болохоор тэр баргийн юманд өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна” гэв.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...