Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүгдэгч Б.Ганхуягийн талаас өмгөөлөгч шинээр авсан, нэг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож шийдвэрлэв.

Ингэснээр шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлогдлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Төмөр замчдын цалинг 200 хувиар нэмж олгоно
Next post ЗГ: Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно