Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлжээ.
Үүнээс:
- Хүний амьд явах эрхийн эсрэг хоёр
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нэг
- Өмчлөх эрхийн эсрэг 44
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хоёр
- Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг ес
- Бусад хоёр хэрэг байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар мэс, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 62, сураггүй алга болсон хүн 46, шүүхээс даалгасан хүн 54, зөрчил үйлдсэн 22 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...