Зандаахүүгийн Энхболд, Цахиагийн Элбэгдорж, Чимэдийн Сайханбилэг, Батын Хурц, Мэндсайханы Энхсайхан, Дамбийгийн Дорлигжав, Даваадоржийн Ганболд, Пунцагийн Цагаан, Сангажавын Баярцогт, Цагааны Нанзаддорж… энэ хүмүүс бол Монголын эдийн засгийг цөлмөгч,ашигтай бүхнийг мөлхөж очоод чимээгүйхэн залгичихдаг хорт могойноос хортой Должингийн Эрдэнэбилэг гэгчийн гар хөлүүд.
Должингийн Эрдэнэбилэгийг монголчууд “сахал” хочоор нь андахаа байсан. Мөн Худалдаа хөгжлийн банкны хамгийн их хувьцаа эзэмшигчээр харагддаг ч Улаанбаатар санг банк болгон өргөжихөд нь 99.9 хувийг нь хувьчлал нэрээр өөрийн болгож, мөнгө эрх мэдлийн төлөө өндөр албан тушаал эрх мэдлээ ашиглагч улайрсан шуналтай улс төр бизнесийнхэнийг олж, хамтран монголыг хэрсэн эрх мэдлийн Э бүлэглийг бий болгосон гэдгийг өнөөдөр бүгд мэддэг болсон.
Учир нь Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхай, Эрдэнэтийн 49 хувь… зэргээр төрийн өмчит бүхий л үйлдвэрт хувьчлал нэрээр шургаж, бүгдэд эзэн суусан Должингийн Эрдэнэбилэгийн ард Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболд, Зандаахүүгийн Энхболд гэсэн Монголын төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан МАНАН бүлэглэл, тэднээр дамжуулж бизнесээ тэлдэг улс төрчдийн суганд наалдсан “нүүдэлчид” хоорондын ашиг сонирхолын сүлжээ Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн хүнд нөхцөл байдлын эхлэл болсон гэдгийг сануулах нь зүйд нийцэх бизээ.
Тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ цаг үед улс төрийн томоохон намуудаас нэр дэвших квот авна гэдэг их хурлын гишүүн болох анхан шатны шалгуураа давсан гэсэн үг. Мэдээж энэ квотын төлөө хувь хүнээс илүү намуудын бүлэглэл жинхэнэ утгаараа амилж, тулаан жинхэнэ утгаараа эхэлнэ. Ардчилсан намын хувьд өнгөрсөн хугацаанд талын нэг тарж, жалгын нэг цацагдсан бүлэглэлүүд ижил олноо олж, сүргээ төвхнүүлж эхэлсэн.
Бүлэглэлүүдийн хамгийн түрүүнд эвлэх зүйл намын дарга байсан. Тийм ч учраас бараг хоёр жилийн турш нэгнээ хэмхсэн бүлэглэлүүд арайхийн эвлэж С.Баярцогтын намын даргаар батламжилсан хэдий ч намын шинэхэн даргын батжиж амжаагүй суудал ганхаж эхэлсэн нь өнөө л Ардчилсан нам хэмээн цөмийн дотор нэгдсэн тархай бутархай бүлэглэлүүдийн “хэт ашиг сонирхол”-ууд нэгдэж чадахгүй өнөөдрийг хүрч байгааг хэлж болно. Гэтэл энэ бүхэн багадсан мэт Ардчилсан намд Монголын эдийн засгийн МАНГАС болсон Кью Эс Си компани буюу сахал хочит Должингийн Эрдэнэбилэгийн гар хөл хүчтэй орж ирэнг нэр дэвших квотын төлөө зүтгэж эхэлсэн байдаг.
Мөнгөөр зодож, хүч түрэн орж ирсэн Д.Эрдэнэбилэгт АН-ын жирийн гишүүд маш дургүй байгаа хэдий ч санхүүгээр хэдийнэ хараат болсон Ардчилсан нам малгайтай хөгшин гишүүдийн хувьд амаа тас жимийн мэдээгүй хараагүй дүр эсгэхээс өөр мэхгүй байгаа нь өнөө л сахал хочит Эрдэнэбилэгээс хамааралтай гэж болно. Нөгөө талаар Ардчилсан намын нөлөөтэй лидерүүдийн нэг З.Энхболд Оросын Холбооны улсад ихэд “найрсаг” хандаж, өдөр өнжихгүй Монгол дахь Оросын элчингээр эргэлдэх болсон, мөн сахал Эрдэнэбилэгийг Оросын талаас өдөр өнжихгүй шахаж, “сонголт” хийхийг санал болгож байгаа талаар ойрын эх сурвалж ам алдаж буйгаас харахад нэгэн үе бороо мэт асгарч байсан мөнгөний урсгал, эрх мэдлийн бялдуучлал Эрдэнэбилэг болон түүний хөл гаруудаас нүүр буруулж, Монгол Улс эддээ эзэн болох цаг ирсэн мэт. Ямартай ч лам нь дуугарвал хонх таг болж байсан цөвүүн цаг цаашилж, банкны эздийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсан цаг хугацаа алсарч одов бололтой…
Сэтгүүлч Н.Намгүр
One thought on “Сахал Эрдэнэбилэг цаг хожих гэж алдах ялагдалд Оросууд “өндийж” эхлэв үү”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...
Луйварчин, ХААНД санаархагч Эрдэнэбилэгийн бүлэглэлийг зогсоож чадах эсэхийг одоо ШҮҮХ хурлаас нь л харья даа