Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар албаныхан өнөөдөр мэдээллээ. Энэ хүрээнд ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн шинэ бүтцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “1992 онд УБ хотын нутаг дэвсгэрийг 9 дүүрэгт хуваан зохион байгуулалтад оруулсан. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар Улаанбаатар 1,721,000 гаруй хүн амтай байна. Дүүргүүдээс хамгийн их өссөн нь ХУД 281 мянга, БЗД 435 мянган хүнтэй болжээ.
Өнгөрсөн жилээс төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны судалгааны ажлын эхлүүлсэн. Нийслэлийн 204 хороонд 2856 хүн төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг. Нийслэлийг 42 нэгж болгож, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах боломжтой гэж үзсэн. Учир нь Засаг дарга хүн томилох, төсөв зарцуулах гэх мэт ахуйн ажлын шийдвэр гаргах боломжгүй байдаг тул нэгж бүрийг хариуцсан хүнтэй болсноор тохижилт, цас цэвэрлэгээ, орчныг нь хариуцах юм.
5-6 хороодыг нэг дүүрэг гэж тооцно. Жишээ нь, Таван шар дүүрэг, Толгойт дүүрэг, Амгалан дүүрэг, Улаанхуаран дүүрэг гэх мэтээр ангилах ба тухайн нутаг дэвсгэрийн бүх асуудлаа хариуцсан засаг дарга шийдвэрлэн ажиллана. Нэгжийг дүүрэг, хороо гэх үү, хэрхэн нэрлэх талаар эцсийн шийдвэр гараагүй. Харин газар олголт, барилга, байгаль орчны асуудлыг Нийслэлийн засаг даргын тамгын газар хариуцна. Мөн төрийн 440 төрлийн үйлчилгээ үзүүлдэг “хурдан төв” байгуулна. Одоогийн хороод 15 үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр 23 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс хүлээн авна уу.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...