“Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”-г танилцуулах үеэр малын эмийн тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын малын эмийн асуудал хариуцсан Монгол дахь төлөөлөгч Д.Ууганбаяраас тодрууллаа.
– Манай улсын мал эмнэлгийн эмийн хэрэглээ хэр байгаа вэ?
– Бичил биетний тэсвэржилт нь хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна гэдгийг 2000 оны эхнээс олон улсын байгууллагууд судалгаагаар гаргаж байсан.
Үүний улмаас олон улсын байгууллагууд салбар дундын төлөвлөгөөний хөтөлбөр гаргасан. Манай мал эмнэлэг сүүлд эм хэрэглэж эхэлсэн болохоор харьцангуй хэрэглээ нь бага. Малын эмийг дэлхийд хоёр янзаар хэрэглэдэг.
- Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор
- Өвчин эмгэгээс сэргийлэхээс гадна ашиг шимийг нэмэгдүүлэх
Монголд хэрэглэдэг эмүүд нь ихэнхдээ өвчин эмгэгээс сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа. Малын ашиг шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор тэжээлд нь янз бүрийн антибиотик хэрэглэдэгтэй холбоотойгоор эмийн зохисгүй хэрэглээ бий болдог.
Мал, амьтны биеэс эм тодорхой хугацаанд гадагшилдаг. Пенициллин гэхэд долоо хоногийн гадагшилдаг. Биеэс гадагшлах хугацааг нь дуусаагүй байхад тухайн малын сүү, мах зэргийг хэрэглэвэл хүний биед антибиотик хуримтлагдаж, дасал болдог юм.
Энэ хэвээр явсаар байвал 2050 он гэхэд дэлхий нийт бактерийн хоёрдогч халдвараас сэргийлэх эмчилгээний аргагүй болно. Тиймээс хүн ч бай, малд ч бай зөв оношлоод эмчийн заавраар тохирсон эмийг хэрэглэх хэрэгтэй.
– Энэ жил өвөлжилт хүндрэх магадлалтай гээд малчид маань малаа зарж байх шиг байна. Энэ үед малчдын гаргадаг алдаа, эсвэл урьдчилж анхааруулах зүйл юу байна вэ?
– Бидний мал маллах арга цаг үеэ дагаад хүйтэрсэн. Ургамлын гарц сайн байх үед отор нүүдэл хийж, бэлчээр дээр малыг олон удаа байлгадаг байсан. Энэ үед мал 40 төрлийн ургамал иддэг байсан бол одоо 16 төрлийнхийг идэж байна.
Тэгэхээр мал ургамлаас авдаг эрдэс бодисыг нөхөхийн тулд гаднаас нь эмээр хангах ёстой. Гэхдээ тухайн эм нь эмчилгээнийх үү эсвэл урьдчилан сэргийлэх үү гэдгийг ялгаж салгах ёстой болно.
Жишээ нь малчид “Зуд болж байна, мал ядарчихлаа. Цагаан тариа тарья” гэдэг. Гэтэл цагаан тариа нь хоёрдогч халдварын үед хэрэглэдэг эм. Үүнийг ядарсан малд тариад ямар ч үр дүнгүй. Харин ч эсрэгээрээ бичил биетний тэсвэржилт үүсгээд, өвчинд нь зориулсан жинхэнэ эмийг тарих үед дасал болчихсон байдаг.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...