Дэлхийн Банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зорилготой.
Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн Гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, таньцлах, зарим гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалт бүхий мал амьтны туршилт, шинжилгээний “Амь сорил, био аюулгүйн туршилтын лаборатори”-ийг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулжээ.

Лабораторийн барилгын нээлтийн ёслолын ажиллагааг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.
Шинээр ашиглалтад оруулж буй амь сорил, био-аюулгүйн лаборатори, туршилт шинжилгээний лабораториуд нь Био-аюулгүйн хоёр дугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд малын гоц халдварт өвчний сорилт туршилтын ажлыг мал, амьтанд хийж гүйцэтгэх юм. Туршилт шинжилгээний лаборатори нь мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэлийн аюулгүй байдал, пироген чанар, хорон чанар, идэвхт чанарын туршилтыг мал амьтанд хийж гүйцэтгэх юм.

Мөн барилгын нээлтийн үеэр Эм -химийн лабораторийн өндөр идэвхт шингэний хроматографийн аппарат (HPLC)-ыг гардууллаа. Тус аппарат нь эмийн болон эмийн түүхий эдийн гол үйлчлэгч бодис, туслах бодисын хэмжээг 130 нэр төрлийн референс стандарт бодистой харьцуулан өндөр түвшинд, сорилт шинжилгээ гүйцэтгэж үр дүнг тодорхойлдог.

More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...