Төр хувийн хэвшлийн малын эмч нарын чадавхыг дээшлүүлэх” төслийн хүрээнд байгуулсан “Сургалтын лаборатор”-ийн нээлтийн ёслол боллоо.
Энэ үеэр “Төрийн болон Хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх Доктор Сүгимото Чихиро “
“Манай төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Би тухайн үед цар тахлын улмаас Монголд ирж чадаагүй ч 2021 оноос энэ төсөлд биечлэн ажиллаж байна. Уг төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө зургаан жилийн хугацаатай мал эмнэлгийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл хэрэгжиж байсан.
Улмаар “Төрийн ба хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх” энэхүү төсөл үргэлжилж байна. Уг төслөөр малын эмч нарт олон талын сургалт хийгдэж, чадавхыг нь сайжруулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр малын өвчнийг цаг хугацаанд нь баталгаатай оношилж, хүнсний аюулгүй байдлын нөхцөлийг хангах чадвартай болно. Бид тус Сургалтын лабораторийг 20 сая иений өртөгтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон юм.
Хоёр цагийн лекц сонсож, нэг өдөр лабораторийн сургалтад суугаад тухайн хүний чадвар дээшлэхгүй.
Орон нутгийн мал эмнэлгийн лабораториудад шаардлагатай судалгаа, шинжилгээний тоног төхөөрөмжүүд байдаг. Гэхдээ тухайн төхөөрөмжүүдийг зөв ашиглаж бодит үр дүн гаргахын тулд судлаач, шинжээчийн ур чадвараас ихээхэн шалтгаална. Залуу малын эмч, техникийн ажилтнуудын практик ур чадварыг дээшлүүлэхээр энэ сургалтын лабораторийг ашиглах юм. Хоёр цагийн лекц сонсож, нэг өдөр лабораторийн сургалтад суугаад тухайн хүний чадвар дээшлэхгүй. Тиймээс доод тал нь долоо хоногийн хугацаанд лабораторийн орчинд нь ажиллаж, бодит үр дүн гарна.
Малын эмнэлгийн чиглэлийн оюутнууд төгсөөд шууд ажиллах гэхээр ур чадварын хувьд дутмаг асуудал яригддаг. Иймд төгсөлтийн дараах сургалт маш чухал” гэлээ.
More Stories
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...