Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай тооцож, нэг жил арван сарын хорих ял оноосон. Саяхан давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Д.Мөнх-Эрдэнэ Зүүн хараа дахь 413-р хорих ангид шилжүүлсэн байна.
Тэгвэл түүний ар гэрээс Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандан Зүүн хараагийн хорих ангийн дарга А.Батхуяг нь Д.Мөнх-Эрдэнийг дарамталж, сүрдүүлж байна, ар гэрийнхэнтэй нь төлөвлөгөөт уулзалтад оруулахгүй байгааг талаар мэдээлжээ.
Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал арваннэгдүгээр сарын 5-наас өмнө нөхрийг нь суллаж, өвчтэй аав ээжтэй нь уулзуулахгүй бол Төв талбай дээр хүүхэдтэй хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
Тэрээр “Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ Монгол Улсын Үндсэн Хуулинд заасны дагуу арваннэгдүгээр сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…
Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна.
Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.
МУ-ын иргэн Д.Мөнх-Эрдэнийн Эхнэр Д.Баянжаргал” гэжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...