Хөвсгөл аймагт есдүгээр сарын 12, 13-ны өдөр зохион байгуулагдаж байгаа “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийнхээ үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй малаа оролцууллаа.



Монгол улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан чиглэлийн “тэс”, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн цагаан адуу, мах, өөх бүдүүвтэр ноосны чиглэлийн “дарха”д үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн “эрчмийн хар ямаа” гээд олон үүлдрийн гойд ашиг шимт малтай. Өвөлдөө 50 градус хүртэл хүйтэрдэг бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогт зохицсон үүлдэр угсааны малууд амьдын жин, үс ноосоороо илт давуу ашиг шимтэй байдаг байна.
Мөн тус аймаг 2022 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2020 онд Сэлэнгэ үүлдрийн 510 толгой үржлийн үхрийг авчирч малчиддаа түрээсээр өгчээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Монгол Улсын болоод Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлого, холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэн тэргүүн шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. “Үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үхэр хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэд технологи, технологийн шинэчлэл, инноваци нэвтрүүлэх замаар махны экспортын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын стандарт шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн тогтолцоо сүлжээг орон нутагт байгуулах шаардлагатай байна. 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
“Шилмэл мал – Хөвсгөл 2023” гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах үзэсгэлэн худалдааны дүн:
1. Төмөрбулаг сумын малчин Б.Баяраагийн Эрчим хар үүлдрийн 603636 хувийн дугаартай нас гүйцсэн ухна -Тэргүүн байр
2. Бүрэнтогтох сумын малчин Л.Ариунболдын Эрчим хар үүлдрийн 600919 хувийн дугаартай настай гүйцсэн хээлтүүлэгч-Дэд байр
3. Төмөрбулаг сумын малчин Д.Батмягмарын Эрчим хар үүлдрийн өсвөр хээлтүүлэгч-Тэргүүн байр
4. Хөвсгөл аймгийн Цөм сүргийн үржлийн төвийн Эрчим хар үүлдрийн 601849 хувийн дугаартай өсвөр хээлтүүлэгч- Дэд байр
5. Цагаан-Уул сумын П.Төртогтох захиралтай Цагаан-Уул ариун сүрэг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн Цагаан-Уул үүлдрийн 300662 хувийн дугаартай нас гүйцсэн хээлтүүлэгч- Тэргүүн байр
6. Ренчинлхүмбэ сумын Д.Бямбацогт захиралтай Шишгэд мандал ХХК-ийн Дархад үүлдрийн Бор халзан зүстэй нас гүйцсэн хээлтүүлэгч-Тэргүүн байр
7. Цагаан-Уул сумын П.Төртогтох захиралтай Цагаан-Уул ариун сүрэг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн Цагаан-Уул үүлдрийн 303091 хувийн дугаартай өсвөр хээлтүүлэгч-Тэргүүн байр
8. Ренчинлхүмбэ сумын Д.Бямбацогт захиралтай Шишгэд мандал ХХК-ийн Дархад үүлдрийн 303023 хувийн дугаартай хар нүдэн зүстэй өсвөр хээлтүүлэгч-Тэргүүн байр
9. Бүрэнтогтох сумын малчин Л.Ариунболдын Монгол үүлдрийн 301918 хувийн дугаартай нас гүйцсэн хээлтүүлэгч-Тэргүүн байр
10. Алаг-Эрдэнэ сумын малчин О.Чинбатын Монгол үүлдрийн бор зүсмийн нас гүйцсэн сарлагийн бух-Тэргүүн байр
11. Баянзүрх сумын малчин Э.Мөнхбат Монгол үүлдрийн бор тарлан зүсмийн өсвөр сарлагийн бух-Тэргүүн байр
12. Алаг-Эрдэнэ сумын малчин О.Чинбатын Монгол үүлдрийн бор зүсмийн өсвөр сарлагийн бух -Дэд байр
13. Хөдөөгийн шийдэл ОНӨХХК-ийн Герефорд үүлдрийн улаан халзан бух- Тэргүүн байранд тус тус шалгарсныг аймгийн удирдлагууд, зохион байгуулагчид гардуулан өгч баяр хүргэлээ.










More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...