Тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай хариу арга хэмжээг авч ажиллаж байгааг тус аймгаас өнгөрсөн Ням гаригт /2023.09.10/ анхааруулсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт /2023.09.09/ Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоол гаргасан юм.
Тэгвэл тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн ойрын хавьтлын найман иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулгаж байгааг тус аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ.
Ингэснээр Ховд аймгаас гарах, тус аймаг руу орох зорчих хөдөлгөөн хэвийн болж байгаа юм.
Аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдвар илэрсэн иргэнийг бүсийн оношилгооны төвийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж, тусгаарлах мөн халдвартай иргэний ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон. Тэгвэл сөрөг гарсан хүмүүсийг тусгаарлаагүй бөгөөд зөвхөн халдвартай иргэнийг эмнэлэгт тусгаарлаж байгаа аж.
Зооноз өвчин судлалын төвөөс өгсөн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. Бүгд эрсдэл өндөр байгаа ч үүнээс голомтот эрсдэл байж болзошгүй 15 аймаг 81 сум бий. Хяналт, яаралтай оношилгоо, шинжилгээний хувьд баг маш шуурхай ажиллаж байгаа. Хэрэв хугацаа алдвал энэ халдвараар шууд нас барах эрсдэл өндөр. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар гээд бүгд л эрсдэлт үйлдэл гаргаж байгаа тохиолдлыг илрүүлэхээр идэвхжин ажиллаж байна.
Гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй.
Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан. Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан юм.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...