Цагдаагийн байгууллагаас орон сууц түрээслэхтэй холбоотой залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг залилагч этгээдүүд ашиглаж, эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл, арга жил ирэх тусам улам нарийсаж байна.
Гэмт хэрэгтнүүд дараах аргуудаар иргэдийг хууран мэхэлдэг.
-Орон сууцны гэрчилгээ болон бусад баримтыг хуурамчаар үйлдэх. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн гэрчилгээгээ үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.
-Гэрээ ашиглах Шинээр барьж байгаа барилга, орон сууцыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж гэрээ хийж урьдчилгаа авч мөнгө залилж байна.
-Барилга орон сууцны төсөлд хамруулна. Хямд үнэтэй болон түрээсийн байранд оруулж өгнө гэж иргэдэд итгүүлж залилах гэмт хэрэг үйлддэг.
-Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана. Байрлал сайтай байрны зар байршуулж мөнгө зээлж байрандаа үнэгүй суулгана гэж урьдчилгаа мөнгө авч, иргэдийг залилж байна.
-Байр түрээслүүлнэ. Байрлал сайтай байр түрээслүүлнэ гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж, залилах гэмт хэрэг үйлдэж байгааг анхаарууллаа.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...