Хотын дарга Д.Сумъяабазар барилга, газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зохион байгуулж байна.
Энэ үеэр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг нураана гэдгийг хэллээ.
Тэрбээр “Онцгой хамгаалалтын бүсэд буюу Сэлбэ гол дагуу Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт нийт 1,187, эзэмших 1,483, ашиглах 28, өмчлөх зөвшөөрөлтэй 376 нэгж талбар байна.
Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ.
Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана.
Авлигал хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон” хэмээн хэллээ.
Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ гэв.
Гурван объектыг албадан буулгах тухай захирамжийн төслийг тэрбээр уншиж танилцууллаа.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...