Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Номин агуулахын эзэн Ш.Баярсайхан хоёрын хуйвалдаанаас болж Драгон автовокзалаас 53 чиглэлд хүн тээвэр хийдэг 58 аж ахуйн нэгжийн 1100 жолооч ажил хаяхад хүрээд байна. Учир нь Автотээврийн үндэсний төвөөс гэсэн гоёмсог эвлүүлэг бүхий зурагтай Мэдэгдэл тус төвийн цахим хуудаст өнгөрсөн долоо хоногт нийтлэгдэж, Драгон автовокзалаас хот хоорондын тээвэр эрхлэгчдийг энэ сарын 21-нд Номин агуулах руу нүүлгэн байршуулах шийдвэр гаргасанаа мэдэгдсэн юм.

Автотээврийн үндэсний төвөөс гэнэтхэн гаргаж хот хоорондын тээвэр эрхлэгчдийг багагүй бухимдуулсан энэ шийдвэрийг хамгийн ихээр хамаарах ёстой Нийслэлийн Засаг дарга, мөн харьяа салбарын яам болох Зам тээврийн хөгжлийн яамны дээд шатны удирдлага болох Монгол Улсын засгийн газар ч мэдээгүй байгаагаас гадна энэ талаар дээрх газруудаас ойрын хугацаанд ямар ч бодлогын шийдвэр гаргаагүй болохоо мэдэгдэж буй. Гэтэл хамаарал бүхий дээд шатны байгууллагууд мэдэхгүй байгаа энэ асуудлыг Автотээврийн үндэсний төв ганцаараа мэдэн 1100 тээвэрчдийн эрхийг хөндөж давилуун зан гаргах болсон шалтгаан нь ердөө л багын найзынхаа бизнесийг дэмжсэн бодлогогүй сайдын увайгүй аашнаас үүдсэн байгаа нь даанч харамсалтай.
Монголчууд нутгархаж, анги хамт олны элэгсэг зан гаргах дуртай байж болох ч албан тушаал эрх мэдлээ ашиглан хоёрхон хүний тохиролцооноос болж 1100 тээвэрчдийг сэтгэл санааны болон эрх ашгийн зөрчилд хүргэж хохироох нь байж болохгүй үйлдэл юм. Энэ утгаараа хэвийн үйл ажиллагаатай Автовокзалыг Драгон төвөөс нүүлгэн Номин агуулахад байрлуулах шийдвэр гаргасан Автотээврийн үндэсний төвийн шийдвэр хот хоорондын тээвэр эрхлэгч 1100 жолооч, Драгон төвд үйлчилгээ эрхэлдэг 900 түрээслэгчийг шууд бус замаар ажилгүйдэл рүү түлхсэн шийдвэр болж байна хэмээн Хот хоорондын тээврийг эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ.

Нөгөө талаар ахин дахин нүүх магадлалтай ирээдүйгүй газар руу нүүх нь зөв үү??? Ингэж асуухын учир нь Автотээврийн үндэсний төвөөс шийдвэр гаргаж тогтоосон Номингийн агуулах гэх газар нь улам их түгжрэл үүсгэдэг газар гэдгийг захын хүн хэлнэ. Төмөр замын гарам бүхий түгжрэл үүсгэдэг гол бүсэд оршдог учир замын хөдөлгөөний оргил ачааллын үед баруун аймгаас орж ирж байгаа хот хоорондын автобусууд Моносын уулзвараар төвийн зам руу орж ирэхийн тулд 2-4 цаг түгжрэх энүүхэнд. Харин одоо энэ байдал улам нэмэгдэж, илүү олон цагаар түгжирнэ гэсэн үг.

Энэ нь өдрийн амьжиргааны зардлынхаа араас гардаггүй нөгөө л хэдэн тээвэрчдэд хүнд тусна гэсэн үг. Магадгүй дарга нарын дээд шатны удирдах албан тушаалтнуудын ханцуй дотроо атгалцсан гарын салаанд бор зүрхээрээ амьдралаа авч яваа жирийн иргэд үрэгддэг бас нэгэн жишээ болж ч мэдэх байдал үүсээд буй учир 1100 тээвэрчид тэдний эрх ашгийг хамгаалсан холбоод нь үгээ барж, эрх мэдэлтнүүдийн үүд хаалгыг сахиж, хэвлэлийнхэнээс дэмжлэг хүсэн царайчилж байх шиг.

Том зүйл ярьж /метро, хөнгөн төмөр зам, хурданы галт тэрэг… гэх мэт/ иргэд олон нийтийн эрх ашиг ярьсан үнэтэй зангиатай, өндөр албан тушаалтнуудад хот хоорондын тээвэр эрхлэгч 1100 жолоочийн хаана зогсож зорчигчдоо авах нээх хамааралгүй асуудал байж болох ч өнөөдрийн нийгмийг бүрдүүлэгч олон хүмүүс тэр бүр хувийн унаагаар ачаа тээшээ аван хамаатан саднаа гаргаж өгөх, тосон авахаар автовокзалыг зорьдог нь хэд билээ… ихэвчлэн нийтийн тээврээр Драгоныг зорин ирж хот хоорондын автотээврээр үйлчлүүлдэгийг санаж цогц шийдэлтэй алсын хараатай ажил хийх ёстойг Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон болон Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод сануулах юун!!!!!
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...