Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь хачигийн хүндрэл буюу тархины үрэвсэл байна. Үүний таван тохилдол нь баяр наадмын үеэр эмнэлэгт хэвтжээ. Харьяаллаар нь авч үзвэл Булган аймгийн Бугат сумын 3, Орхон аймгийн Жаргалант сумын 1, Баян-Өндөр сумын Их залуу багийн 1 иргэн байна.
Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан харамсалтай тохилдол гарсан байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.
Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаа нь нас барах, гар хөлний мэдрэлийн саажилт өгөх гэх мэт хүндрэл үүсэх эрсдэлтэй учир анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын ЭМТ-үүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлжээ.
Эх сурвалж: Erdenetinfo.mn
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...