Ардчилсан намын үнэт зүйл эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой монгол хүнийг бүтээх юм. Энэ хүрээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр боловсролын салбарын манлайлагч залуусаас бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийг байгуулж байна. Цаашид ч салбар салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн экспертүүдийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэт стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудад бодлогын түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг баг байгуулан ажиллахаар зорьж байна.

Энэхүү Боловсролын зөвлөл нь “Сураад” системийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв, Оксфордын Их сургуулийн дээд боловсролын магистр, UBC их сургуулийн докторант, дээд боловсролын хөтөлбөр судлаач Г.Орхон, “Хүүхэд бүрт компьютер төслийг санаачлагч, Стенфордын Их сургуулийн боловсрол судлалын магистр З.Энхмөнх, МУИС-ийн профессор, Монголын боловсролын үнэлгээний судалгаа хийдэг Б.Ганбат, Оюуны чадварын IQ төвийн захирал, Виржиниагийн технологийн Их сургуулийн боловсролын магистр Д.Өлзий-Эрдэнэ зэрэг боловсролын салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуусаас бүрдсэн залуусын зөвлөлийг зарлаж байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар асар хурдацтай тэлж буй энэ цаг үед боловсролын салбар хоцрогдолд орох нь дэлхийн хөгжлөөс хоцрох, улс орон хөгжихгүй байх суурь шалтгаан болдог. Тиймд дэлхийн боловсрол сууриараа өөрчлөгдөн хөгжиж буй үед хурдтай, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг тус “Боловсролын зөвлөл”-өөс онцоллоо. Ардчилсан намын даргын дэргэдэх “Боловсролын зөвлөл” нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудал түүнд шаардлагатай шийдлийг танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг даяар олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд тус шийдлүүдийг ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган ажиллах юм. Ардчилсан нам судалгаанд суурилсан бодлогын хүрээнд ажиллах бөгөөд салбар бүрт түүчээлэгч залуусаар хүрээгээ тэлж нийслэл хот, хөдөө орон нутгийг хамарсан хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн ажиллахаа илэрхийлж байна. #Ардчилсан_нам
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...