Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох тогтоол батлагдлаа. Тухайн сан дээр үүссэн асуудалтай холбогдуулан төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд боловсон хүчин бэлтгэх, сургах, тэтгэлэг, зээл тусламж өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна.
Боловсролын зээлийн сангаас гадна Ашигт малтмал газрын тосны газар, ИНЕГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд дээр тус тусдаа асуудлыг шийддэг байсан бол ЗГ-аас гаргаж буй тогтоолоор боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл олголт БЗС-гаар дамжуулан явагддаг байх нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг олон нийтэд ил болгох асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ. Энэ хүрээнд 2023 онд топ их, дээд сургуулиудад тэнцсэн хүүхдүүдэд олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийж, өнөөдөр батлагдаж буй системээр явуулах нь зүйтэй юм гэж үзэж байна” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...