Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. БЗС-г иргэдэд нээлттэй, ил тод болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Н.Ган-Эрдэнэ “Иргэдийн бухимдлыг төрүүлээд буй сонгон шалгаруулалтыг хэрхэн ил тод байлгах вэ гэдэг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн. Сонгон шалгаруулалтад материалын шалгалт гэж байдаг. Тухайн хүн материалаа илгээгээд материалыг нь хүн шалгаад оноо тавьдаг. Тэгвэл материалыг шалгах автомат төхөөрөмж нэвтрүүлж байгаа. Ингэснээр хүний оролцоогүйгээр шалгуулагч хэдэн оноо авсан, хэр дүгнэгдсэнээ харах боломжтой болж байгаа.
Мөн суралцах чадварын үнэлгээг оруулж ирж байгаа. Тодруулбал, олон нийтийн өмнө нээлттэйгээр дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадах эсэхэд нь олон улсын зөөлөн ур чадварын үнэлгээ хийгдэнэ. Энэ үнэлгээ нь шалгалт өгсөн даруйд шууд хариу нь гарна. Ингэснээр зээл, тэтгэлэг авчихаад тухайн чиглэлээрээ суралцахгүй байх, төгсөхгүй байх асуудлууд гарахгүй юм.
Гол нь БЗС-гийн үйл ажиллагаа хүний оролцоогүйгээр явагдах бүрэн боломж нээгдэж байна” гэлээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...