Комедиан Б.Идэр-Одыг интерполоор хайж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар: “Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад иргэдийн зүгээс кредит ойлод буюу койн токен гаргаад хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа нэлээн эрчимтэй явуулсан. Энэ үеэр Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад иргэдэд нэлээн олон мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэсэн. Эндээс үүсэх эрсдэлийг мэдээлж байсан байгаа. Энэ оны хоёрдугаар сараас эхлээд Цагдаагийн байгууллага дотооддоо ажлын хэсэг гаргаад энэ хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдийн үйл ажиллагаатай холбоотой шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилсан үнэлгээгээр эрсдэлтэй буюу хоёр дох зах зээлийн арилжаанд койн, токен гаргаагүй байгаа 26 этгээдийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Шалгалтаар хоёр хуулийн этгээдийн албан тушаалтнуудыг яллагчдаар татсан байна. Койн, токен гаргасан боловч төвлөрүүлсэн хөрөнгө байхгүй хоёр этгээдийн хэргийг хаасан. Одоо мөрдөн шалгах хэрэгт одоогоор 22 хэрэг шалгагдаж байгаа. Шалгалтын явцад зургаан койн токен гаргасан этгээдийн 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон.
Б.Идэр-Одын хэрэг дээр бид прокуророос зөвшөөрөл авсан байгаа. Тус этгээдийг шалгаж байгаа. Эрүүгийн тоот хэрэгт шалгах шаардлагатай. Өнгөрсөн жил буюу 2022 оны 3 дугаар сард Монгол Улсын хилээр гарч явсан байсан учраас эрэн сурвалжлах үйл ажиллагааг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан. Энэ зар мэдээлэл нь ямар учиртай юм гэхээр энэ этгээдийн хаана байгааг олон улсын хэмжээнд тогтоох ажиллагааг хийж байгаа юм.
Өчигдөр сошиал сүлжээгээр энэ хүн бол зарлагдаагүй байна гэсэн асуудлыг хөндсөн байсан. Энэ яагаад гэхээр интерполын олон нийтэд нээлттэй байгаа зар мэдээлэлд нийтэд аюултай этгээдийг тавьдаг. Ийм практиктай юм билээ. Тэгэхээр тухайн этгээдийн мэдээлэл нийтэд нээлттэй биш байгаа. Бидний авсан мэдээллээр тухайн этгээд өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсаас Америк улсруу явсан гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр эрэн сурвалжиж байгаа гэдэг мэдээлэл бол бодитой. Интерполд мэдээлэл нь нээлттэй байдаг этгээдүүдийн нэрс нь нийгэмд аюултай гэж үзсэн хүмүүсийнх байдаг. Бусад тавигдсан мэдээллийг хууль сахиулах байгууллагын зүгээс л харах боломжтой” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...